Малдаа явж байгаад тогонд цохиулж нас баржээ

Moderator
2021/06/09

Энэ сарын 8-нд малдаа явж байгаад цахилгаанд цохиулж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын хоёрдугаар багийн Нам даваа гэх газар "Хүн нас барсан байна" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. 

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад 53 настай эмэгтэй Г малдаа явж байгаад цахилгааны шонгийн тасарч унжсан утсанд хүрч тогонд цохиулж нас барсан байсан байна. 

Хэргийн аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна