Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Дөнгөж сая УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалжээ.
Тэрбээр "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд, шударгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголчууд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн тэргүүнээ 6 жилийн давтамжаар нэг удаа сонгохоор хуульчилсан. Төрийн тогтвортой хийгээд залгамж чанарыг эрхэмлэн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг ийн уртасгасан гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, саналаа идэвхтэй өгөхийг сонгогч олондоо уриалж байна. Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд сошиалаар явж байна. Дахин сонгуулийг зохион байгуулахад үргүй зардал гарахаас гадна сонгогчдын идэвх буурах нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Эрхээ эдэлж, иргэн хүний үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг эрхэм та бүхнээсээ дахин хүсье. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай." гэж бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
203.91.115.50
Yes yesss
Хариулах