АНУ-ын "Pfizer" вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн. Энэ талаар Б.Болдсайхан эмч " Засгийн газар энэ намар хичээл эхлэхээс өмнө бүх хүүхдүүдээ вакцинжуулахаар дэлхийн хамгийн үнэтэй хүндрэл гайгүй байгаа "Pfizer" вакцины 2,5 сая тунг оруулж ирэхээр гэрээ хийгээд эхнээсээ оруулж ирсэн байгаа. Би хамгийн түрүүн 15 настай хүүгээ аваачиж вакцинд хамруулна. Яагаад гэвэл хүүгээ битгий өвдөөсэй, битгий хүндрээсэй, битгий үхээсэй гэж хүсэж байна. Хүүхдүүдийнхээ төлөө хамгийн үнэтэй вакциныг оруулж ирсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Хар ухаанаар бодоход ч муухай шдээ. 2 сая том хүн нь өөрсдөө амиа бодоод вакцин хийлгэчихсэн. Тэгээд энэ тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм. Эхнээсээ өвдөөд үхээд байна шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийнхээ төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирсэн Засгийн газарт талархмаар байна. 100 жилийн ой болох наадмаараа бүгд сайхан эрх чөлөөтэй, цэнгэл наадамтай байя гэж бодож байвал вакцинаа хийлгээд хариуцлагатай байх ёстой. Хэчнээн баяр болоод, хэчнээн шагнал авлаа ч гэсэн үнсэлцэхгүй 2 метрийн зайд ойртохгүй, олноороо шавахгүй байхыг л хичээх хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна