Өнгөрсөн сарын 31-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн үед юу болсон талаар “МАN” маркын ачааны машины жолооч Б.Энхтүвшин "Дорноговь аймгийн Сайншанд сумын нутгаар дайран явж байгаад баруун талын толиндоо хартал ачаанаас гал гарч байхыг анзаарч зогсон, машинд байсан галын хороор унтраах арга хэмжээ авсан боловч хүчтэй салхи салхилж байсны улмаас гал яах ийхийн зуургүй хүчээ авч, ганцаараа унтрааж дийлэлгүй гал команд дуудсан. Гал команд ирж шөнө дунд хүртэл унтраахаар ноцолдож, галыг арайхийн унтрааж дуусахад ачиж явсан 26 тн карго ачаа маань чиргүүлтэйгээ бүхэлдээ шатаж дууссан тухай цахим хуудаснаа мэдээлсэн.
Мөн жолооч Б.Энхтүвшин "Би гуравдугаар сард хүнээс мөнгө зээлж, машинаа худалдан аваад байсан. Дөнгөж машины зээлээ төлж эхэлж байхад гал гарч, маш их хэмжээний өрөнд орлоо. Ийм учраас Монголын ард түмнийгээ надад туслах болов уу гэж горьдож, хандивын аян эхлүүлээд байгаа. Надад жолоочийн хариуцлагын даатгалаас өөр даатгал байхгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болоод байна даа. БНХАУ-аас ачаад, компаниас нь хүлээж аваад гарсан болохоор хэдэн хүний бараа бүтээгдэхүүн байсан гэдэг нь тодорхойгүй. Одоогийн байдлаар зам шатаасны 11 сая төгрөгийн нэхэмжил гараад байна. Орон нутгаас нь ирж шатсан замыг хэмжиж үзээд, ойрын хугацаанд төлөх үүрэг өгсөн" гэдгээ хэвлэлд ярьжээ
Хандивын данс: Хаан банк 5024379313
Голомт банк: 2815102280
Хас банк: 5000931341
Утас:86878388 Хүндэтгэсэн: Батчулуун овогтой Энхтүвшин" гэжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хээрийн 4 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ
Зөрчлийн торгуулийг E-Mongolia системээр шалгаж, төлөх боломжтой
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний ус шавхсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо
Ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг зөвлөж байна
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ
24.252.135.173
Tamhia thonhooroo shideed yvahaar chine iim um boldgiimdaa
Хариулах24.252.135.173
Tamhi tatahaa bolichihoo Daraa dahiad achaagaa shataana shuu Achaa n daatgaltai bailguidee
Хариулах192.82.72.189
Насан туршийн сургамж боллоо. Хашир болно. Ийм хариуцлагатай ажил хийж, хүмүүсийн ачааг хариуцан тээвэрлэж байхад ядаж 100 саяар даатгуулчихгүй. Ажил хийж зүтгэхдээ ухаан гаргамаар юм. 1000 удаа замын үүд - УБ явахад юуч болж магадгүй шүүдээ. Математик тоо хэзээ ч худлаа хэлэхгүй. Тийм учраас алсын хараатай амьдармаар
Хариулах133.41.91.83
Эрсдэл гарна гэж тооцож ямар нэгэн даатгал хийлгэсэн бол амар байх байж. Дээр нь гал юунаас болж гарсан учир шалтгааныг нь мэдэх хэрэгтэй. Тамхи татаад цонхоороо цогоо хаясан бол жолоочийн өөрийн хариуцлагагүй байдлых. Хажуугаар зөрсөн баагий тамхиа хаясан бол харамсалтай. Машинаа хурдан замаас гаргах бол өөрт нь ч өрөөлд ч аюулгүй байх байж. Бусад хүмүүст том сургамж боллоо.
Хариулах202.70.34.114
Хөөрхий дөө. Энэ хүний амьдрал амаргүй болжээ. Юутай ч сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Хөдөлмөрлөж яваад эрсдэлд оржээ. Сайхан сэтгэлтэй монголчууд маань тусална гэж бодож байна.Амьд байхад болнооо
Хариулах202.70.34.114
Ажил хийж зүтгэж явсан энэ залууд хүн бүр сэтгэлийн дэм үзүүлэхийг уриалж байна Монголчуудаа
Хариулах64.119.27.94
Ажил хийж зүтгэж явсан энэ залууд хүн бүр сэтгэлийн дэм үзүүлэхийг уриалж байна.
Хариулах64.119.21.88
Amid yavbal altan ayaganaas us uuna gedeg dee saihan setgelt humuus tuslah bhaa
Хариулах66.181.177.91
Хөөрхий дөө. Энэ хүний амьдрал амаргүй болжээ. Юутай ч сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Хөдөлмөрлөж яваад эрсдэлд оржээ. Сайхан сэтгэлтэй монголчууд маань тусална гэж бодож байна.
Хариулах