Интернетийн сүлжээ засварлах явцдаа тогонд цохиулж бэртжээ

Moderator
2021/06/04

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Задгай”-д 3 давхар барилга дээр интернетийн шугам сүлжээ засварлаж байсан 1 хүн цахилгааны хүчдэлд цохиулж, бэртсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 1 км зам туулан 17:40 цагт очиход “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ажилтан 31 настай эрэгтэй Ц нь Стар зоогийн газрын 3 давхар барилга дээр интернетийн сүлжээ засварлах явцдаа 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас баруун хөлийн сарвуу, баруун гарын шууны хэсгээр түлэгдсэн байжээ. Онцгой байдлын албаныхан тухай иргэнийг эсэн мэнд буулгаж дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна