Б.Баасанцогттой хамт хонож, архидан согтуурсан гэх шүүгчдэд сахилгын хэрэг нээхээр болжээ

Moderator
2021/06/02

Нэр бүхий шүүгчидтэй хамт хонож архидан согтуурсан гэх зургаан шүүгчид “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл”-ээс гаргасан нэхэмжлэлийн дагуу өнөөдөр /2021.06.02/ “Шүүхийн ёс зүйн хороо”-ны хурлаар авч хэлэлцэн, “Сахилгын хэрэг” нээхээр шийдвэрлэжээ.

Сануулахад, өнгөрөгч нэгдүгээр сарын 21-нд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Parkview” хотхоны байранд нөлөө бүхий хуулийн байгууллагынхан цугларч, биеэ үнэлэгч хөлсөлсөн байж болзошгүй агуулгатай бичлэг цахим ертөнцөд цацагдаж, уг асуудлаар цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтууд хийгдэж, арга хэмжээ авагдсан билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна