Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Эрчим клубын тоглогч Н.Цэдэнбал их спортоосоо зодог тайлж буйгаа зарлалаа. Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Би 1999 оны зургадугаар сард анх удаа сургуулийнхаа хөлбөмбөгийн тэмцээнд орсноос эхлээд “хөлбөмбөг” гэдэг гайхалтай сайхан спортод шунан дурлаж, тасралтгүй хичээллэн, өнөөдрийг хүртэл нийт 22 жилийн турш хожил бүхэнд баярлаж, хожигдол бүрээсээ суралцаж, спортын бэрхшээл, жаргал зовлонг туулжээ. Олон сайхан анд нөхөдтэй болж, олон улс оронд очиж, бас Катар-2022 ДАШТ-ний бүх дэлхийн анхны гоолыг оруулснаараа ОУХБХ-ны Ерөнхийлөгчөөс Катар-2022 ДАШТ-ний аваргын тоглолт үзэх урилга авсан зэрэг гайхалтай дурсамжтай сайхан мөчүүдийг мэдэрч өнгөрүүллээ.
2000 оноос өсвөр, залуучуудын улсын аваргын тэмцээнүүдэд амжилттай оролцож эхэлснээсээ хойш МХБХ-ны Дээд лигийн хоёр удаагийн аварга, МХБХ-ны Цомын гурван удаагийн аварга, мөн гурван удаа лигийн шилдэг тоглогч болжээ.
Анх 2005 оноос Монгол Улсынхаа өсвөр үе залуучууд нэрийн өмнөөс тоглож, анх 2009 онд шигшээ багтаа дуудагдаж 34 удаа олон улсын албан ёсны тоглолтонд оролцож 7 гоол оруулжээ. 2018 онд Монгол Улсын шигшээ баг анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэсгээсээ шалгарч, тэр тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал хүртэж, 2020 онд хөлбөмбөгийн спортоор ОУХМ цол авчээ. Мөн Монгол Улсад футзалын спорт хөгжиж эхлэхэд 2015 онд футзалын шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын албан ёсны таван тоглолтонд оролцож зургаан гоол оруулсан байна.
Энэ бүх амжилтын дөрөөнд хүргэж, дэмжиж тусалж ирсэн багш дасгалжуулагчид, мөр зэрэгцэн тоглож, эх орныхоо нэр хүндийн төлөө хүчин зүтгэж байсан тамирчид, найз нөхөд, ах дүү нар, хөгжөөн дэмжигчид та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Ялангуяа анхны багш Рэндо, Болд, “Унаганууд” клубын дасгалжуулагч Эрдэнэ-Очир нартаа талархаад баршгүй. Мөн МХБХ болон үе үеийн шигшээ багийн дасгалжуулагч нартаа баярлалаа. Цаг наргүй бөмбөг хөөж явахад үргэлж ойлгож, дэмжиж ирсэн ээждээ, гэр бүлийнхэндээ бас дахин баярлалаа. Та нартаа сайн сайхан бүхнийг хүсье.
Ингээд өнөөдөр жирийн тамирчин би 22 жилийн аз жаргал минь болсон хөлбөмбөгийн спортод зүтгэх ажлаа дуусгаж, их спортын төлөө цохилох зүрхтэй Монгол Улсын иргэний хувьд амьдрах болно. Монголын хөлбөмбөг мандан бадрах болтугай” хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна