Монголын анхны хурдны авто замыг одоогоос хоёр жилийн өмнө хүлээн авсан. Тодруулбал, 32.2 км асфальт бетон хучилттай, зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарцтай 28 ширхэг дугуй хоолойтой хурдны зам баригдсан.
Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг.
Гэвч уг замыг албан ёсоор хүлээж авснаас хойш машин яваагүй, хаалттай байсаар өнөөдрийг хүрсэн. Харамсалтай нь дуулиан шуугиантай нээсэн хурдны зам цууралт үүсэж эхэлсэн тухай зураг нийгмийн сүлжээнд тархаад байна.
Уг хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан бөгөөд Зам тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”, “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Тэгэхээр эдгээр нэр бүхийн газруудаас хариуцлагын асуудлыг нэхэх нь зүйн хэрэг биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна