Эрдэнэт үйлдвэрийн технологийн шинэчлэлтэй холбогдуулан тоног төхөөрөмжийн төмөр бетон суурийн ажил, байшин барилгын өргөтгөл шинэчлэл, засвар, засал чимэглэл, ажилчдын аюулгүй ажиллах, ая тухтай, цэвэр орчин бүрдүүлэхэд Барилга засварын цехийнхэн үр бүтээлтэй ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр Строй инвест ХХК-аас шилжүүлэн авсан барилгын их засварын болон Соёл, спортын “ Эрдэнэт” цогцолборын барилга угсралтын ажил 40-65 хувьтай явж байгаа аж. Мөн Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд барилгын засвар, төмөр бетон хийцийн шинэчлэл, засал чимэглэл, бусад цех хэсгийн захиалгат ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Одоогийн байдлаар хийхээр төлөвлөсөн 22 ажлаас дөрвөн ажил 100 хувь биелжээ. Харин долоон ажил 20-80 хувьтай, 11 ажлыг хийж эхлээгүй байна. Энэ онд төлөвлөгөөний дагуу 25 цехэд урсгал засварын ажил хийх аж. Үүнээс хоёр цехийн ажил бүрэн дууссан бөгөөд 7 цехийн ажил 20-50 хувийн гүйцэтгэлтэй явна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна