НОЦТОЙ МЭДЭЭ❗❗❗ Залилан хийж 100-аад иргэний 6 орчим тэрбум төгрөгийг луйварджээ

Moderator
2021/05/29

 Зураг дээр: Эхнэр Э.Солонго Нөхөр Э.Болорчулууны хамт

ТОСК, НОСК-ийн нэр барьж 6 тэрбум төгрөгийг иргэдээс луйвардсан хэрэг гарчээ. Энэ талаар сэтгүүлч Б.Отгон өөрийн нийгмийн сүлжээндээ "Залуучуудын зарим нь ажил хийх дургүй атлаа баян тансаг амьдрах хүсэлтэй Үүний төлөө залилан луйвар хийж,бусдыг зовлонд унагахаа юман чинээ бодохоо больжээ. Хамгийн сүүлд банкнаас хуурамч бичиг баримт бүрдүүлж 2 сая доллар залилсан бүлэг залуучуудын талаар мэдээлэл гарч байна.Тэгвэл тэднээс дутахгүй залилан хийж 100 -аад иргэний 6 орчим тэрбум төгрөгийг луйвардсан хэсэг залуучууд байна. Гучин нас хүрээгүй шахам энэ хосыг Э.Болорчулуун, Э.Солонго гэнэ. Тэд хамтрагч Ж.Бодьсад, Мөнхзаяа нартай хамтран НОСК-ийн ажилтан, МАН-ын орон тооны бус Санхүүгийн албаны дарга хэмээн итгүүлж 100-аад иргэнээс БАЙРНЫ УРЬДЧИЛГАА нэрээр 6 орчим тэрбум төгрөг залилжээ.

МАН-ын сонгуулийн хандивт орж ирсэн ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур зарж, намдаа санхүүжилт босгох гэж байгаа. Энэ хүрээнд Зайсан орчмын өндөр үнэтэй орон сууцнуудаас 1м.квадратыг нь 1.1 сая төгрөгөөр нууцлалын гэрээгээр борлуулж байна хэмээн иргэдэд итгүүлж байрны урьдчилгаа нэрээр мөнгө авчээ. Байрны урьдчилгаа өгсөн эхний иргэдэд шинээр ашиглалтад орсон орон сууцнуудын түлхүүр өгч, айлуудыг байранд оруулж эхэлжээ. Зайсан орчмын TUUL ONE, SANTO APARTMENT,ENKANTO, JARDEN, BUDDA VISTA, RIVER GARDEN, ЦЭНГЭЛДЭХ зэрэг өндөр үнэтэй орон сууцнуудад зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр, ердөө урьдчилгаа мөнгө өгөөд орсон иргэд ах дүү, найз нөхдөө үүнд татан оруулсаар хохирогчдын тоо нэмэгджээ. Иргэдийг орсон байрныхаа төлбөрийг 1-2 жилийн хугацаанд төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө хэмээн хуурсан байна. Залилагчид нэр бүхий орон сууцны компаниудад урьдчилгаа төлж, түлхүүрийг нь авангуутаа иргэдэд өгсөн байжээ. Түлхүүрээ өгсөн орон сууцны компаниуд байранд нь хууртагдаж орсон иргэдэд “тийм хямдхан орон сууцаа борлуулах боломжгүй” гэж хэлээд байрнаасаа хөөж гаргасан байна. Ингээд байрны урьдчилгаа өгсөн иргэд байр ч үгүй, урьдчилгаа мөнгө ч үгүй хоцорчээ. Хохирсныхоо дараа л уг залуучууд ЛУЙВАРЧИД байсныг, маш олон хүмүүийг залилсныг олж мэдсэн байна. Залилагчид иргэдэд итгэл төрүүлэхийн тулд өөрсдөө АСЕМ ВИЛЛА хаус хотхонд амьдарч, Централ таурын 17 давхарт ресторан худалдаж авч, аав ээжийгээ Ривер Гарден хотхонд оруулж, 9911-тэй дугаар барьж, Лексус-570 машин хөлөглөн, тэр ч бүү хэл зарим нь УИХ-ын сонгуулийн 27-р тойрогт бие даан нэр дэвшиж байжээ. Байрны урьдчилгаа нэрээр мөнгөө өгч алдсан иргэдийн дунд хөдөө орон нутгийн иргэд ч олон байна. Тэр дундаа Баянхонгор аймгийн нэг сумынхан олноороо хохирчээ.

Залилан луйвар хийсэн иргэд өнөөдрийг болтол цагдаад шалгагдаж байгаа нэртэй ч бидний дунд явж байгаа учраас дахин хүмүүс залиланд өртөх вий гэж сэрэмжлүүлэх үүднээс бичлээ" гэжээ.



Сэтгүүлч Б.Отгон 2021.05.29


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.173
    2021/05/31

    Тэнэг тэгээд шуналтай болохоор тэрийг нь ашиглаж байхгүй юу!!!

    Хариулах
  • 202.9.46.35
    2021/05/30

    Sarandavaalag MANgar ard tumen uhaan oroh boloogui l bna daa. Hugjil ch hol bna doo. F*ck

    Хариулах
  • 202.179.26.246
    2021/05/30

    ger buleeree buleglej tom namiin ner barij olon zuun chumuusiin mongiig zavschij orvongoor n suiruulj ,bayjdag garuudiig nam n chamgaalj oogschuuldeg !!!, tor zasagtai. Eniig ESaid ,zasgiin gazar meden budilj cheregsedeggui !!!. Odoo ,bas chaaschdaach bid zugeer suuchgui chochirloo buren toochuulna

    Хариулах
  • 192.82.74.22
    2021/05/30

    Их шунал их хохирол дагуулна

    Хариулах
  • 66.181.161.25
    2021/05/29

    bu'leg etgeeduud bna!!! Mongol Mongoloo idej bgaa yum bh daa. Hashraa udam ni iim humuus garch irne.

    Хариулах
  • 103.57.94.227
    2021/05/29

    Mash olon zaluu ger buluud xoxirchood suuj bn.

    Хариулах
    • 202.9.47.21
      2021/05/30

      Заяа чинь тэр дээ үхэрүүд