Photo paparazzi ••• Б.Наранмандах: Тайз надад хамгийн тод дурсамжуудыг үлдээсэн

Moderator
2021/05/28

Хүн бүрийн сэтгэлд хоногшсон "Унаган хайр"-ын Б.Нармандахыг танихгүй хүн үгүй. Тэрбээр урлагийн тайзнаа 36 жил тасралтгүй ажиллаж, УДЭТ-тай амьдралаа нэгэнт холбосон нэгэн. 

Тэрбээр өнөөдөр төрд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, МУГЖ цолоор шагнууллаа. Түүний хувьд шагналаа гардсны дараа УДЭТ-ынхаа тайзнаа хүндэтгэл үзүүлж, талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. 

Тэрбээр "Үзэгч түмэндээ баярлалаа. Тайз надад хамгийн сайхан аз жаргал, дурсамжуудыг үлдээсэн. Төрүүлж өсгөсөн эжий аав хоёртоо баярлалаа. Аавынхаа, БНМАУ-ын гавъяат жүжигчин Батсүх гэх нэрийг Төрийн ордонд дуудуулж байхдаа маш их баярлаж, догдолж байлаа. Үзэгч түмэндээ маш их баярлалаа" гэлээ.


Photo paparazzi ••• Б.Наранмандах: Тайз надад хамгийн тод дурсамжуудыг үлдээсэн
Photo paparazzi ••• Б.Наранмандах: Тайз надад хамгийн тод дурсамжуудыг үлдээсэн
Photo paparazzi ••• Б.Наранмандах: Тайз надад хамгийн тод дурсамжуудыг үлдээсэн

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.