“Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмэхээр болов.
Шаардагдах хөрөнгийг Биеийн тамир, спортын улсын хороо 2021 оны батлагдсан төсвөөсөө гаргана. Шигшээ багийнхан сарын 650-800 мянган төгрөгийн цалинтай байсан юм.
Үндэсний шигшээ багийн тамирчид Олимп, Паралимпийн 30 эрх авсан. Ирэх сарыг дуусах хүртэл 10 төрөлд 31 эрх нэмж авах боломжтой гэж тооцоолжээ. Үндэсний шигшээ баг спортын 22 төрлөөр хичээллэдэг 196 тамирчин, 44 дасгалжуулагч, 34 бэлтгэл хангагч, нийт 274 хүний бүрэлдэхүүнтэй ю
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна