Өнөөдөр шагналын хур бууна

Moderator
Өчигдөр 10 цаг 18 минут

Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Их дүйчэн өдөр тохиож байна.

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардуулна. 

Тухайлбал:

  • А.Цэгмэд, С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор
  • М.Анхцэцэг, Д.Болдбаатар, М.Нандинцэцэг, Б.Ариун-Эрдэнэ нар Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор тус тус шагнуулахаар болоод буй билээ.

Тэдний шагналыг 11.40 цагт гардуулах юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна