Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, “Нийгмийн шилдэг зүтгэлтэн” хамт олны цом гэрэгэ-г Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гардууллаа. Энэ жил 100 жилийн ой нь тохиож буй Монголын Залуучуудын Холбоо 1992 оноос шилдгүүдийг шалгаруулах NEXT STOP наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд хамрах хүрээгээ өргөжүүлж Нийгмийн зүтгэлтэн, Хүмүүнлэгийн үйлстэн хэмээх хоёр номинацийг шинээр нэмж, цахим санал асуулгаар шилдгийг тодруулсан юм. Эрдэнэт үйлдвэр 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт нэг их наяд төгрөгийг давсан орлого төвлөрүүлсэн төдийгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд Covid-19 цар тахлын хүнд үед айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийг хариуцан ажиллаж, 650 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэнд олон нийт талархан баялаг бүтээгч уурхайчдыг “Нийгмийн шилдэг зүтгэлтэн” хамт олноор ийнхүү тодруулжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн МЗХ-ны удирдлагуудтай уулзах үеэрээ, Зууны манлай бүтээн байгуулалтад Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүд голлох үүрэгтэй манлайлан оролцож байсныг дурсаад сүүлийн дөрвөн жилд 29 сая орчим ам.долларын геологи хайгуулын ажил хийсний үр дүнд Эрдэнэт үйлдвэр цаашид 60-70 жил ажиллах нөхцөл бүрдсэнийг дуулгав. Харин МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Монголд залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтуудтай танилцах аяллаа Эрдэнэтээс эхэлж байна гээд Дэлхийн жишиг, Монголын бахархалт үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна