Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ. "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Токио-2020 олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.
Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
65 кг: Төмөр-Очирын Тулга
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Болдсайханы Хонгорзул
62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
68 кг: Соронзонболын Батцэцэг
76 кг: Очирбатын Бурмаа
Тэгвэл ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа МЧБХ-ны шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр “Хүний авсан олимпийн эрх дээр ар өврийн хаалга хэрэглээд урдуур бярдаад явдаг юм байсан.
2021 оны олимпийн өмнө сорилт хийнэ гэж өнөөдрийг хүртэл тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж байлаа. Нөгөө Шигшээ багийн дасгалжуулагч удирдлагууд нь Дэлхийн жишиг энэ тэр гээд хэн сайн байгааг нь явуулна гээд байсан, яасан больчихсон уу. Хүний амьдрал замын хүзүү урт л байдаг юм. Өнөөдрөөр бүх зүйл дуусаж байгаа биш дээ яах вэ.
Дуугуй байдаг болохоор олон юман дээр ялгавартай хандаж дээрэлхэж байгааг чинь мэдэж л байгаа.
Бүх юм ээлжтэй байдаг шүү. Тамирчин нь тэр дасгалжуулагч нь ч тэр бодох бас ичих хугацаа зөндөө л өнгөрсөн шүү. Бүх зүйл тодорхой байхад хэн ч маргадаггүй л байхгүй юу” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна