Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу халдсан гэв

Moderator
2021/05/21

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу халдсан гэв


Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу өнөөдөр /2021.05.21/ 18:00 цагт хутагтай этгээд халдаж, нүүрэнд нь гэмтэл учруулсан гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өглөө. Тус этгээд нь Б.Совд гэх иргэн байсан гэнэ. Учир нь тэрээр элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгөх хүүхдүүдэд “хүчээр вакцин хийж байна” хэмээн хэвлэлд хандаж байжээ. Түүнийг цагдаагийн алба хаагчид авч явсан байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.94.99
    2021/05/22

    Боловсролын багц хууль яасан бэ?!

    Хариулах