С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 сая төгрөг нэхэмжилнэ гэв

Moderator
2021/05/21

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакциныг оруулж ирэх асуудалд саад учруулсан гишүүнээр С.Одонтуяаг нэрлэсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаа мэдээллээ.

 Тэрбээр "Нэр хүнд, алдар нэрээ цэвэрлүүлж, гэм хохирлыг арилгуулах 100 сая төгрөгийг нэхэмжилж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан.  Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хэд хэдэн ноцтой үг хэлсэн. Яагаад УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, УИХ-ын дэд даргын утсыг чагнаж байна вэ? Бид өөрсдийн нэр хүндээ хамгаалуулна. Би ОХУ-ын Элчин сайдтай нэг ч удаа ярьж үзээгүй. Тиймээс ОХУ-ын Элчин сайдын яам руу албан хүсэлт илгээлсэн" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна