УОК: Ресторанууд 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ

Moderator
2021/05/20

УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг, УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Үүнд:  

  • 5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
  • 5-р сарын 22-ноос 9 том захыг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт. 
  • Хоол үйлдвэрлэгчид 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ.
  • Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
  • Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.  

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд 22:00 цагт хаана. Ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллана” гэдгийг хэллээ.

Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа юм гэв. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.