Хэт ачааллын улмаас нойргүйдэж, толгой нь өвдсөн багш салхилахаар гарах үедээ аваарын шатны тавцангаас унаж амиа алджээ

Moderator
2021/05/19

 Өчигдөр 12 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн гурван давхраас багш эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэгтэй гарсан. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр тухайн багш хэт их ачааллын улмаас сүүлийн үед бие тавгүйрхэх болсон байна. Тухайн багшийн хувьд тус сургуульд Монгол хэлний багшаар ажилладаг. Харамсалтай хэрэг гарахын өмнө сурагчиддаа давтлага өгч байсан аж. Улмаар бие нь эвгүйрхэж, түр салхилахаар аваарын шатны хэсэгт салхилах үед толгой нь эргэж унасан байх магадлалтай байгаа аж. 

Харамсалтай үйл явдал болохоор өмнө тухайн багш нойргүйдлийн улмаас толгой нь  өвдөж, бие нь муу байгаа талаар ярьж байсан байна. 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.158
    2021/05/19

    Ulsiin surguuliin bagsh nar ymr yumnii achaalal bdiin? Buh hicheel online ordog ch bsh, tglee ch amralt boltson. Stooo dawartsan l bdiiin sht

    Хариулах
    • 202.126.90.31
      2021/05/19

      Онлайнаар хичээл заагаад бүр ч их ачаалад нэмэгдсэн өдөр шөнөгүй компьютерийн ард суугаастай нойр багатай их ядардаг юм байналээ шүү өөрөө онлайнаар хичээл зааж үзээгүй байж амныхаа зоргоор бүү чалч

  • 192.82.69.18
    2021/05/19

    Багш нарын хувьд бол ачаалал маш их байгаа. Танхимаас орж байх үеэс ч ачаалал байна. Ядаж байхад энэ esis программ нь гацаад шөнө үүрээр орох гэж хичээгээд ч чадахгүй байна.

    Хариулах
  • 59.153.115.62
    2021/05/19

    Манай хүүхэд өөр сургуульд сурдаг өчигдөр багш нь бас аймар ачаалалтай байна гэж байсан шүү

    Хариулах
  • 64.119.20.1
    2021/05/19

    Харин ачаалал бол бараг байхгүй байгаа шүү бие нь муу байж дээ

    Хариулах
  • 202.126.90.89
    2021/05/19

    ЯМАР ЮМНЫХ ХЭТ АЧААЛАЛ ВАКЦИНААС БОЛООД БАЙНА НОВШНУУД

    Хариулах
    • 202.55.188.110
      2021/05/19

      Эргүү нь дэндсэн шээс вэ