Усанд осолдсон таван настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Moderator
2021/05/19

Энэ сарын 17-нд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хоохойн-Ам” гэдэг газар  “Туул” голын эрэг дээр гэр бүлийн 3 хүн амарч байх үед бага насны хүүхэд усанд осолдсон.

Дуудлага мэдээллийн  17:47 цагт хүлээн авсан бөгөөд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Аврах анги-105-ын алба хаагчид 05.18-ны өдрийн 06:40 цагаас эхлэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн 5 настай эрэгтэй М -г анх осолдсон Хоохойн-Ам гэдэг газараас Яармаг-ын гүүр хүртэл 85 км-т завиар мөн Минж үржүүлэгээс Маршилын гүүр хүртэл 15 км-т явганаар, усанд 45 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. 

Иймээс өчигдөр оройн  20:30 цагт эрлийг түр зогсоогоод өнөөдөр өглөөний 06:00 цагаас эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хүүг усанд осолдох үед ээж нь согтуурсан биеэ хянах чадваргүй байсан аж. 5 настай М 4 болон 6 настай хүүхэдтэй хамт голын эрэг дээр тоглож байгаад харамсалтайгаар усанд осолдсон байна.  Осол болох үед голын эрэг дээр амарч байсан өөр хүмүүс ослын дуудлагыг Онцгой байдлын газарт өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна