Согтуурсан үедээ нэгнийхээ толгой руу модоор цохиж, амийг нь хөнөөжээ

Moderator
2021/05/18

Хөвсгөл аймгийн Түнэл суманд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй ноцтой хэрэг гарсан байна. 

Тодруулбал,  энэ сарын 17-ны 00.40 цагт "Хүн нас барлаа" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Түнэл сумын цагдаагийн байгууллагаас очиход архидан согтуурсан үедээ  34 настай эрэгтэй Д нь  32 настай эрэгтэй М-ийн толгой руу шургааг модоор цохиж, амийг нь хөнөөсөн байжээ.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас хэргийг шалгаж байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна