Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 533 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 49 175 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 490 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт, 6 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1065 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 41 844 болж байна. Коронавирусийн халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 214 болж байна.
Өнөөдрийн байдлаар 4087 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2100 хүн хөнгөн, 1378 хүндэвтэр , хүнд 494, маш хүнд 115 хүн байна.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа