БААТАРЛАГ БҮСГҮЙ
4 хүүхдийн ээж энэ залуухан бүсгүй одоогоос 10 гаруй сарын өмнө дикритний амралт дуусаад ажилдаа оржээ.Тэр автобусны туршлагатай жолооч.
Түүнээс дөрөвхөн хоногийн дараа ажлаасаа буухаар явж байтал автобус гэнэт тормозгүй болж./ Актлагдах автобус байсныг тэр мэдээгүй аж/
Үнэхээр уран жолоодож 2 км гаруй замд хурдаа авсан том автобусыг сүйхээчлэн жолоогоо мушгисаар замын дэргэд блокон хашаа таармагц замаас гарган мөргүүлэн зогсоож.Ингэж явахад юуун өөрийгөө бодох манатай өөр хүн,машин дайрчихгүй л зогсоох юмсан гэж бодсон хэмээн ярихад нь тэр л ариун сэтгэлийнх нь буян өөрийг нь хүн болгон босгожээ гэж эрхгүй бодогдоно.
Дарь- Эхийн зуслангийн замд цувах машин ямар их билээ дээ
Тэр хэнийг ч дайраагүй нь үнэхээр бахархмаар биш гэж үү?.Яг л замаас гарах үедээ ганц машиныг л хөнгөхөөн шүргэсэн байгаа юм.Блокон хашаа мөргөх үедээ их хурдтай явснаас өөрөө маш хүнд бэртэж,түүнд хугараагүй яс доргиогүй эрхтэн үгүй.Тийм мөртлөө гэмтлийн эмнэлэгт ирэхдээ эмч болон цагдаад нэр,өөрийн регистрээ хэлж байсан гээд тэд бахархан хэлж байсан гэдэг.
Баатарлаг гэсэн үг ч багадах,ер бусын гэж хэлмээр,гайхалтай дархлаатай бүсгүй гэж гэмтлийн эмч нар гайхаж байсан гэж ойр дотныхон нь ярина.
ГСҮТ-ийн залуу эмч нарын ачаар олон хагалгааны дараа өндийж гэртээ гарав.Гэтэл хоол идээд эхэлмэгц уушиг бохирдож ханиалган бие нь муудсанаас дахин хэдэн сар эмнэлгээр явж.Учир нь гэмтэл авах үедээ ямар нэгэн зүйл залгиснаас улаан хоолой,цагаан хоолой цоорсныг оношилж чадаагүй аж.Учир нь биед байсан бэхэлгээ,өөрөө хаван ихтэй байсан учраас томографийн аппаратанд орж багтсангүй учир хожуу оношлогджээ.
Дараа нь 1-р эмнэлэг,Бриллиант эмнэлэгт цагаан хоолойн хагалгаанд орж солонгосоос хоолой авчруулан нөхүүлснээр тэвчээр хатуужил,ханиа нялх үрсээ гэсэн сэтгэлийн хүчээр тэр дахин бослоо.Одоо гэртээ гараад,алхаад өдөр ирэх бүр тамир сууж байгаа ч дахин нэг хагалгаа дутуу,улаан хоолой нь цооролттой эдгэсэн учраас тэр цооролтыг ходоодтой нь холбох хагалгааг Солонгос улсад хийхээр болж.
Эмч нар нь үнэхээр шүд зуун босч өдөр ирэх бүр өнгө орж байгаа өндөр дархлаатай бүсгүйдээ туслахаар шийдэж хэд хэдэн газарт хүсэлтээ илгээхэд Солонгос улс " Манайх хийж чадна.Хагалгааны зардлыг нь 400 сая орчим төгрөг хэмээн хариу ирүүлжээ.
Одоогоор хавирганы доод хэсгээр ходоод руу нь гуурс оруулан хооллож байгаа бөгөөд хагалгааны дараа амаараа хооллох боломжтой болсноор баатарлаг бүсгүй маань эрүүл болно гэнэ.
Ийм учраас хүний сайн хань,4 үрсийнхээ халамжит ээж Буянхишиг хэмээх залуухан бүсгүй МОНГОЛ ТҮМЭНДЭЭ хандан ХАНДИВ ӨРГӨНӨ ҮҮ? ХЭМЭЭН ХҮСЭМЖЛЭН ГУЙЖ БАЙНА.
ХЭРВЭЭ БИ БҮТЭН БОЛЧИХВОЛ ЭХ ОРОНДОО ИХИЙГ БҮТЭЭЖ ҮРСЭЭ МУНДАГ ХҮН БОЛГОНОО гээд бие дэх зовиураа мартан тэрүүхэн тэндээ инээмсэглэн тэргэнцэр дээрээ зуны нар үнэрлэн итгэлтэйгээр салхилж явна даа.
Буянхишиг бүсгүйн санасан бүхэн сэтгэлчилэн бүтэх болтугай!
ХААН БАНК
Э БУЯНХИШИГ 5021348209

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
192.82.77.236
Uneheer baatarlag emegtei umaa hugatsaa ni duussan avtobus baaziin udirdlaga uahaaraa hariutslaga huleedeggui um bee 21r zuund iim avtobusaar ard irgeddee uilchildeg manaihaas oor uls bhgui shuu ene bol erdoo tor barij bgaa heden hanaj tsanaj medehee bsan shimegchuudiin buruu ene busguin emchilgeenii zardliig uls 100% gargah heregteishdee
Хариулах87.214.24.143
mundag tevcheer hatuujiltai emegtei baina, hagalgaa ni ondor ortogtoi ym a , chadliinha hireer handiv ognoo
Хариулах202.179.25.17
turgen edgeree
Хариулах