УОК: Маргаашнаас кофе шоп, сургалтын төв, бялдаржуулах төвийг нээнэ

Moderator
2021/05/14

УОК-ын Шуурхай штаб хуралдаж, хязгаарлагдмал хязгаарлалтад байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг шат дараатай нэх шийдвэр гаргалаа. 

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Маргаашаас мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон вакцинжуулалтын үр дүнг үндэслэн зарим салбар, чиглэлийн үйл ажиллагааг нээхээр болжээ. 

Үүнд:

 -Кофе шоп /50 хувийн дүүргэлттэй, халдвар хамгааллын дэгэм мөрдөж, хоёр тунд хамрагдсан хүмүүст үйлчилнэ./

-Сургалтын төв /10 хүртэл хүнтэй/

-Бялдаржуулах төв /Фитнесс, иог 50 хувийн дүүргэлттэй, халдвар хамгааллын дэгэм мөрдөж, хоёр тунд хамрагдсан хүмүүст үйлчилнэ/

-Бассейн /50 хувийн дүүргэлттэй, халдвар хамгааллын дэгэм мөрдөж, хоёр тунд хамрагдсан хүмүүст үйлчилнэ./

 Мөн дараагийн шатанд шаардлага хангасан зочид буудал, амралтын газрыг нээхээр төлөвлөж байгаа аж.

 Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн 92 хувь нь дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан байна. Ингэхдээ давтан тунтай иргэдэд үйлчилнэ. Орон нутгийн хөдөлгөөнийг 22-оос нээнэ" гэлээ


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.200
    2021/05/14

    Zahuudaa neegeechee

    Хариулах
  • 203.98.76.100
    2021/05/14

    вакцинд л найдаж байна даа. үүнээс хойш хөдөлгөөний хязгаарлалт байхгүй гэж ойлгож болно, гэхдээ иргэдийн ухамсарын түвшин л мэдэх хэрэг боллоо доо, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталвал 22 ноос бүх газрууд хэвийн байдалд орж, үйл ажиллагаа, амьдрал ахуй жигдрэх гээд л байна да. иргэд минь өөрсдийн ухамсартаал анхаар да...

    Хариулах
  • 139.5.219.161
    2021/05/14

    yagaad hudaldaanii tuwvvvdee neehgvi bgain be

    Хариулах
  • 202.170.84.23
    2021/05/14

    Ашгүй дээ

    Хариулах
  • 202.126.89.42
    2021/05/14

    бүгдийг нь нээлдээ.

    Хариулах