Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт “King TUG” Н.Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа 2021 оны тавдугаар сарын 29-нд Калифорниа мужийн Карсон хотын Dignity Health Sports Park цэнгэлдэх хүрээлэнд Мексикийн “El Venado” (испаниар “Буга”) хочит Луис Альберто Лопес Варгастай тулалдах билээ.
Тэгвэл энэхүү тулааныхаа албан ёсны шууд дамжуулах эрхээ аль нэг телевизэд үнэ төлбөргүй бэлэглэх болсноо нийгмийн сүлжээндээ мэдээлжээ.
Тэрбээр "Элэг нэгт Монголчууд Та бүхэндээ Зуны тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг хүргэе! Мэргэжлийн боксын рингэн дэх 14 дэх тулаан маань болоход 18 хоног үлдлээ.
Цар тахалтай энэ хэцүү цаг үеийг туулж буй монголчууддаа бага ч болов сэтгэлийн илч өгч, тулааны албан ёсны эрхээ аль нэг телевизэд өгч, үнэ төлбөргүй хүргэхээр шийдвэрлэснээ дуулгая!
Монгол Улс мандан бадраг! Монгол хүн бүртээ эрүүл энхийг хүсье! " гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна