Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар тэнхэрсэн борцгор хотон шувуу Хар-Ус нуурандаа буцаж иржээ. Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хар-Ус нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран далавч нь гэмтээд эдгэрсэн хотон шувууг нууранд нь буцаан тавьжээ.
Уг шувууны талаар өгүүлбэл, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Хар-Ус нуурын хаяа Шувуун цуглаанд нисэж чадахгүй хотон шувуу байна гэсэн мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд очиж хотон шувуу олсон байна. Хотон шувуунд үзлэг хийхэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг байгаагүй, харин гаднын нөлөөгөөр далавч нь гэмтсэн байв. Улмаар Хамгаалалтын захиргааныхан ярилцаж уг шувууг экологич мэргэжилтэй Ц.Ганболдоор асруулахаар болсон байна.

Тэрбээр өмнө нь 2018 онд шархадсан хотон шувуу тэжээж, эдгээгээд ижил сүрэгт нь нийлүүлж тавьсан туршлагатай нэгэн юм. Ц.Ганболд "Саяхан байгальд нь тавьсан хотонг маань “Азбаяр” гэдэг юм. Миний хувьд урьд нь буюу 2018 онд бас нэг шархадсан хотон тэжээсэн туршлагатай болохоор гэртээ авчраад тэжээсэн.
Ингээд хагас жил тэжээгээд тавдугаар сарын 8-нд Дэлхийн шувуу хамгаалах өдрөөр Хар-Ус нуурт тавилаа. Баруун далавч нь өнгөрсөн оны долоо эсвэл наймдугаар сард гэмтээд арваннэгдүгээр сар гэхэд буруу эдгээд нисч чадахгүй болчихсон байсан. Тэжээж байх хугацаандаа Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачаад рентген зураг авахуулсан. Далавчных нь нэг, хоёрдугаар үе гэмтсэн байна гэсэн.
Монголд эмчлэх боломжгүй юм билээ. Харин Солонгос, Японд ийм төрлийн эмчилгээг хийх боломжтой гэсэн. Уг нь эрүүл далавчтай болгоод, нисч чаддаг болгоод явуулчих юмсан. Гэхдээ цар тахалтай байгаа болохоор хаашаа ч авч явж болохгүй байна. Харин “Азхүү”-гийн хувьд (2018 онд тэжээсэн шувуу нь) шинэ шархтай ирсэн болохоор эмчилгээ хийж далавч нь зөв эдгээд хэвийн нисдэг болсон билээ.
Урьд нь “Азхүү”-г шууд сүрэгт нь нийлүүлсэн. Харин “Азбаяр” маань нисч чадахгүй болохоор түүнд зориулсан орчин, талбай хэрэгтэй. Тиймээс талбай томтой хавтан хийж өгсөн. Бас хянах зорилгоор автомат камер тавьсан байгаа" гэсэн юм.
Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна