Халдлага үйлдсэн этгээд өөрийгөө "Бурхан" гэж өргөмжилжээ

Moderator
2021/05/12

 ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улсын нийслэл Казань 175 сургуульд өчигдөр зэвсэгт халдлага болж долоон сурагч, хоёр багш амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан. 

Халдлага үйлдсэн 19 настай Ильназ  гэгч нь  тус сургуулийн төгсөгч байсан байна. Тэрбээр халдлага үйлдэхийнхээ өмнө нийгмийн сүлжээндээ өөрийгөө бурханд өргөмжилж,  дэлхийгээс хүмүүсийг цэвэрлэнэ гэсэн утгатай пост оруулсан байсныг эх сурвалжууд мэдээлж байна. 


Аймшигт үйл явдал болсон  сургуулийн гадаа олон зуун хүн зорин очиж, лаа асаан, цэцэг, тоглоом авчирч эмгэнэл илэрхийлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна