ОХУ-ын Казань хотын нэгэн сургуульд халдлага болж, найман хүн амь эрсдээд байна

Moderator
2021/05/11

ОХУ-ын Татарстаны нийслэл Казань хотын сургуульд 19 настай зэвсэгтэй этгээдүүд халдлага үйлдэж, олон хүний аминд хүрчээ.

Одоогоор зэвсэгт халдлагын улмаар нэг багш, долоон сурагч алагдсан бол дөрвөн хүн бэртэж эмнэлэгт хүргэгджээ.  

Хэргийн газар тус улсын хууль, хүчнийхэн болон бусад албаныхан ирээд байгаа бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилсан тухай мэдээллийг олон улсын хэвлэлүүд бичиж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна