Төр 100 сая төгрөгийн саналаас татгалзаж, тав дахин өндөр үнийн дүнг санал болгосон Б.Батцэцэг сайдын компаниар ваучер хийлгэсэн учир нь юу вэ?

Moderator
2021/05/11

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад ирэх долоо хоногоос эхлэн сая төгрөг олгохоор болсон. Тодруулбал,  238 мянган ахмадад нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлээд, тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх ажлыг эхлэх гэж байна. Үүнд 216.0 тэрбум төгрөг зарцуулагдах юм.

Үүнтэй холбогдуулан ахмадуудад нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучерийг харьяа хороодоор нь дамжуулан урьдчилан тарааж эхлээд байна. Ваучер авах гэсэн иргэд хороодод оочер дараалал, бөөгнөрөл үүсгээд байгаа.Тэгвэл энэхүү ваучер гэх хуудас цаасыг хэвлүүлэхэд сайдын компанид давуу эрх үүсгэсэн гэдэг асуудал нийгмийн сүлжээнд тархаж байна. 

БАРИМТ❗❗❗❗

Учрыг тодруулбал ахмадуудад тарааж байгаа нэг сая төгрөгийн ваучерийг хэвлүүлэхийн тулд “Эрдэнэс Монгол” ХХК-наас мөн 592 сая төгрөг зарцуулсан байх юм. Анхаарал татаж байгаа зүйл нь уг ваучерийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК хэвлэсэн байгаа юм. Ингэхдээ ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр уг хэвлэлтийг хийжээ.

Улмаар 2020 оны гуравдугаар сарын 19-нд “Эрдэнэс Монгол” ХХК нь “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК руу 297,180,255 төгрөг БОНД ХЭВЛЭЛТ утгатайгаар шилжүүлжээ.

2020 оны тавдугаар сарын 06-нд дахин 295,422,315 төгрөг шилжүүлсэн байна. Ингээд бондын ваучерний хэвлэлт нэрийдлээр хагас тэрбум буюу 592,602,570 төгрөгийг “Монголын үнэт цаасны хэвлэл” компани руу шилжсэн. 

Эх сурвалжийн мэдээллээр тухайн үед уг ваучерын хэвлэлтийг 100 сая төгрөгт багтаан хийхээр хэд хэдэн компани "Эрдэнэс Монгол"-д үнийн саналаа ирүүлсэн байдаг. Гэвч Төрийн өмчит аж ахуйн нэг болох "Эрдэнэс Монгол" компани дээрх саналуудыг үл харгалзан Б.Батцэцэг сайдын компани руу тав дахин их мөнгө шилжүүлж ваучир нэртэй цаас хэвлүүлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. 




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.161
    2021/05/12

    ганхүүтэй нийлж мөнгө идэж дээ Ганхүү угаасаа ажлаа өгнө гэж мэдэж л байсан шүү дэээ мөнхийн тун одоо болимоор бараг л 90 оноос эхлээд л ажилласан одоо улсаас мөнгө идээд байхааргүй болсон баймаар юм үндсэн хууль хэвлэж баахан баяжсан гэх юм билээ

    Хариулах
  • 202.9.46.223
    2021/05/12

    намаар дамжиж гарч ирсэн хүмүүсийн хийдэг юм нь нэг иймэрхүү, улсаа хөгжүүлэх юм ярьж гарч ирээд , улсаасаа хулгай хийдэг

    Хариулах
  • 64.119.18.167
    2021/05/12

    Ваучер гэх цаасыг эргүүлэн хурааж улсын мөнгийг буцааж хийлгэ!!!!хогын юм хийж байхын шууд дансанд нь хийгээд болоо юманд 1 новш мөнгө угааж нтр

    Хариулах
  • 66.181.186.74
    2021/05/11

    харваас хятад. хэддэх үе нь ч юм.

    Хариулах
  • 66.181.183.70
    2021/05/11

    Hogiin psdanuud

    Хариулах
  • 202.126.90.56
    2021/05/11

    Medleg chadvargui, bugs doloogch. Sejgiin MANgaruud

    Хариулах
  • 202.126.90.130
    2021/05/11

    Unen bol arai ch de

    Хариулах
  • 192.82.84.183
    2021/05/11

    baliar huuhen. tomchuudad bie hudaldsan yum biz

    Хариулах