​ Ц.Туваан: Засгийн газрын 100 хоног, бидний өлсгөлөн 100 цаг болж байна

Moderator
2021/05/10

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр төв талбайд бүлгийн хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хурлаа Чингис хааныхаа талбайд хийлээ. Бид нэг намын дарангуйллын эсрэг зургаа дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. УИХ-ын дахь бүлгийн гишүүдийг үг хэлүүлэхгүй байгаа. АН-ын гишүүд ард түмний төлөөлөл. Манайх ард түмний төлөөллийн 60 хувийн төлөөлөл. Бие даан сонгогдсон Н.Алтанхуяг гишүүн, МАХН-ын С.Ганбаатар гишүүн манай бүлэгт элссэн. Тиймээс бид 60 хувийн төлөөлөл юм. 

Засгийн газар 100 хоногоо 170 хүний амь насаар тахиж байна

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Засгийн газрын 100 хоног өнөөдөр болж байна. Засгийн газар 100 хоногоо 170 хүний амь насаар тахиж байна. 45 мянган хүн коронавирусийн халдвар авсан байна. АН-ын бүлгийн өмнөөс нас барсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байна. Өнөөдөр Засгийн газар юу ч хийхгүй байна. Ерөнхий сайдыг өөрийн биеэр ковидын талаар мэдээлэл хий гэсэн хийгээгүй. УИХ дээр ирдэггүй Ерөнхий сайдтай болсон. Засгийн газар 100 хоногтоо муу ажиллалаа. Эдийн засаг хамгийн хүнд нөхцөл рүү орсон. 

Нэр дэвшигчийг бүртгээд явж байгаа нь хууль зөрчиж байна

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Засгийн газрын 100 хоног, бидний өлсгөлөн 100 цаг болж байна. Нэг намын дарангуйллын эсрэг тэмцэж байгаа гэдгээ хэлье. СЕХ нэр дэвшигчийг баталсан тогтоолоо ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгчийн тухай хуульд хориг тавьсан. Хориг тавьсанаар хуулийн үйлчлэх хугацаа зогсдог. Гэтэл нэр дэвшигчийг бүртгээд явж байгаа нь хууль зөрчиж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.22
    2021/05/10

    Өрөвдөлтэй мангарууд ингэж суудалд шунаж хэвтхээр харьж цайгаа уу яаг энэн шигээ улсдаа санаа зовж өвдөж зовсон хүүхдүүдэд ч болтугай өөрсдийн халааснаасаа тусалдаг болоочээ

    Хариулах