Татварын ерөнхий газраас 2020 оны шилдэг татвар төлөгчдөө тодруулснаа өнөөдөр /2021.5.10/ зарлалаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор дөрвөн төрлөөр шилдэг татвар төлөгчдөө шалгаруулсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК”-ийн хувьд хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгж болон хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт тус тус эрэмбэлэгдэж, уул уурхайн шилдэг компани болохоо сүүлийн гурван жил дараалан дахин харууллаа.
Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 490.1 тэрбум төгрөгийн татвар төлж, Татварын ерөнхий газраас гаргасан дүнгээр 482.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг гаргасан.
Энэ жил нүүрс баяжуулах үйлдвэрээ өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулснаар мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой болно. Түүнчлэн Тавантолгойн ордыг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг энэ онд барьж эхлэхээр ажиллаж байна. Станцын нийт хүчин чадал 450 МТВ бөгөөд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга томоохон ордуудыг эрчим хүчээр хангах юм. Цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, нүүрсээ нэмүү өртөг шингээн баяжуулснаар иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиг орлого улам нэмэгдэнэ.
Компанийн "А6-20" бизнес төлөвлөгөөнд тооцсоноор жилийн орлого нь ойролцоогоор 4 дахин өсч 7 их наяд төгрөг, жилийн цэвэр ашиг нь 1 тэрбум ам.долларт хүрэх юм.

.jpeg)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна