Аугаа их Эх орны дайны Ялалтын 76 жилийн ой өнөөдөр (2021.5.9) тохиож байна. ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын төв талбайд аугаа их Ялалтын баярын парад сүр жавхлантайгаар эхэллээ. Ялалтын парадын ОХУ-ын төрийн далбаа болон байлдааны тугийн салааны араас, бүх жагсаалын тэргүүнд эгнээнд монгол цэргүүд алхлаа. Түүхт ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 75 алба хаагч өчигдрөөс Улаан-Үд хотод нэгдсэн бэлтгэлдээ ороод байсан юм.
Баярын цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцож байгаа аж. Парад олон зориулалттай Су-30СМ сөнөөгч онгоцууд болон Су-25 «Грач» дайрагч онгоцуудын үзүүлэх нислэгээр өндөрлөх юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчин 2015 болон 2020 онуудад Ялалтын баярын 70, 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож байсан билээ. Мөн ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.46.207
Dain dajin holuur baigaasai odoo cn ymar tsag uye bil ee orosiig shutdeg uye ongorson koloni ch duussan
Хариулах124.158.96.87
Estoi goe uma.Mongol zergvvd bolon oros.buriad busad bvh zergvvded Augaa ih yalaltiin bayariin mend hvrgie
Хариулах87.66.142.201
Terguun egneend chvgeh shig... Teheer yahuu lag bolchihuu, odoo Orosuudiin bugs dolooh tsagaa bolimoor yum da, 70 jil Orosuud Mongoliin hamag baylagiig il dald awch, undesnii geh hamag zuiliig maani ustgasan, hamgiin sain gants udirdagch mongolig uls shig awch yawj bsan huniig maani hunuusun, iim baital Orosuudiig shutseer l baihuu
Хариулах202.55.188.46
Shuteed bh yu bhawde erguu sda we. Ene delhiin 2r daind mongol bas oroltsoj baisnii huwid l end alhaj bna.