Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-нд хийх байсан. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд энэ ажлыг хийх үүрэг өгснөөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд засварын ажил эхэлсэн юм. Мөн Хотын дарга ганц хэв гажилтын засвар гэлтгүй явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засваруудыг хийх чиглэл өгсөн. Энэ дагуу засварын ажлыг хийж, замыг өнөөдөр нээлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энхтайваны гүүрний 7200 ам метр талбайн зорчих хэсгийг гурван см хэртэй хуулж, шинээр асфальтан хучилт хийсэн. 54 гэрлийн шонг авч, шинэчилж, будаж, гэрэлтүүлгийг бүрэн солилоо. Энхтайваны гүүрний дөрвөн асарт засвар хийж, өнгийг шинэчилж, сайжруулсан. Гүүрний хоёр талын явган хүний 1400 ам метр замд олон улсын түвшинд хийгддэг гүйлтийн зориулалтын резинэн хучилт хийхэд замын түүхий эд 400 ам метр орчим талбайд дутсан. Энэ нь БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтод зориулалтын бараа, материал саатсантай холбоотой. Ирэх бямба гарагт түүхий эд ирэхээр дутсан талбайн резинэн замыг хийж гүйцэтгэнэ. Үлдсэн засварыг хийхэд зам хаахгүй, явган зорчигч мөн явна” гэв. Түүнчлэн Энхтайваны гүүрний хоёр талын 1400 метр урт хашлагыг стандартын дагуу 2-3 давхарлан буджээ. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түүхий эдийн нөөц хангалтгүй байснаас гадна Энхтайваны гүүрний замын эвдрэл төлөвлөснөөс их байсан учраас резинэн замын түүхий эд хүрээгүйг албаныхан учирлаж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гүүрэн байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулах ажилд гар бие оролцож, сэтгэл гаргасан аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр “Улаанбаатар авто замынхандаа баярлалаа, сайн ажиллалаа. Ажлыг үр дүнтэй, ачаалал дааж хийж чадаж байна. Ажилсаг, шуурхай хамт олон юм” хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.9.41.35
Замын чинь чанар маш муу байна.нүглиин нүдииг гурилаар хуурсан бхйна.гж бичээд байна.Бөх танаад идцэн гэнээ.
Хариулах