Ананд хүүд туслах хандивын дансанд 150 сая төгрөг цуглараад байна

Moderator
2021/05/07

Найман настай Ананд хүүд туслах хандивын аян үргэлжилж байна. Түүний эмчигээний зардалд нийт 380 сая төгрөг шаардлагатай байгаагаас өнөөдөр өглөөний байдлаар 150 төгрөг цуглараад байна. 

Нийгмийн сүлжээнд  "Вакцины 50 мянган төгрөгөө Ананд хүүгийн эмчилгээнд зориулъя" аян өрнөж эхлээд байгаа билээ

Энэ оны гуравдугаар сарын 30-нд “Багана нурууны соронзон резонаст томографийн” тодосгогч бодистой оношилгоо хийгдэж нугалмуудын түвшинд 11,8см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогджээ. Одоо хүүгийн бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг болсон байна.

Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын Soon chun hyang seoul university hospital эмнэлэг болоод байгаа аж. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн байна. Иймд та бүхнээсээ тусламжийн гараа сунгаж, найман настай хүү Анандад хүүд маань амьдрал бэлэглээрэй.

  • Төрийн банк: 102700381773 Даваа (Ээж)
  • Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа
  • Хаан банк 5447233328 Цэцэгжаргал (Эмээ)

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна