ЭМЯ: Коронавирусийн халдвар авсан 125 хүн маш хүнд байна

Moderator
2021/05/07

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 737 хүн коронавируст халдвараар өвчилсөн байна. Эдгээрийн гурав нь эмнэлгээс шалтгаалах халдвар авчээ. Нийт халдвар иргэдийн  681 нь Улаанбаатарт, орон нутагт 53 хүн халдвар авсан байна. 

Сүүлийн 1291 хүн эдгэрсэн бол 11 хүн нас баржээ. 

Өнөөдрийн байдлаар маш хүнд оноштой 125 хүн байна. Харин хүнд 475 хүн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.