Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте хоёр хоногийн өмнө эмч нарынхаа зөвлөснөөр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн. Тэгвэл эхний тун вакцинаа хийлгээд удалгүй Филиппин улсад албан ёсоор зөвшөөрөгдөөгүй вакцин тариулсандаа уучлалт гуйж, БНХАУ-ын элчин сайдын яаманд хандан хандив тусламжаар өгсөн Синофармын 1,000 тун вакцинаа эргүүлэн авахыг хүсчээ
Хятадын Синофарм болон Синовак үйлдвэрийн вакцинуудад ДЭМБ зөвшөөрөл олгохоор энэ долоо хоногт хэлэлцэж байна. Гэвч Филиппин улсад Синофармын вакциныг хүлээн зөвшөөрөөгүй тул Ерөнхийлөгчийг улс орондоо зөвшөөрөгдөөгүй вакциныг хийлгэлээ хэмээн хурцаар шүүмжлэх болжээ. Тиймээс Ерөнхийлөгч Дутерте Хятадын талаас Синофарм биш, зөвхөн Синовакийн вакцинуудыг цаашид хүлээн авна хэмээн шаардсан байна.
Шүүмжлэлд өртсөн төрийн тэргүүн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “намайг битгий дуурайгаарай, судалгаа байхгүй тул аюултай байж болзошгүй шүү, таны биед муу байж магадгүй, би Синофармын вакциныг сонгож хийлгэсэн цор ганц хүн нь болъё” хэмээн мэдээлжээ.

Филиппин нь коронавируст цар тахалд нэрвэгдсэн Зүүн Өмнөд Азийн улс орнуудын нэг бөгөөд сая гаруй хүн халдвар авч, 18,000 хүн нас бараад байна.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.90.161
ямар ч гэсэн вакцин хийлгээд үхчихээгүй бол болоо биз дээ
Хариулах202.126.88.225
Лабораторийн харх уу чи
202.179.25.10
Toriin tolgoid iim l hvmvvs baih ystoi mongold yaj baina esergeeree ene nobsh uudiig taraah heregtei ogtsor ogtsor
Хариулах202.9.40.170
uls oron iim l bnadaa getel esreg zaalttai bhad hiilge geed tulgaad odoo bur erhend haldaj bna
Хариулах202.9.40.170
manaih uuchlal guih ni bitgii hel chichreed dairaad bgaa bizdee vaccine hiilgeegui humuusiin erhend haldaad
Хариулах202.9.46.140
Улс орны төр засгийн тэргүүн нь иргэдээ сонсдог, бас хайрладаг нь ямар их хувь заяа вэ? Манай МАНгарууд ч өөрсдөө Хужаа вакцин хийлгэхгүй байж, иргэдээ албан хүчээр албадан шахаж байгаа нь буруу. Бас төрийн үйлдвэрийн Синофарм нь адгийн муу, Синоваак нь хувийн үйлдвэрийнх бөгөөд Синофармаас арай дээр. Туркэд хийж байгаа. МАНгарууд энэ 2 вакцины нэрийг хольж хутган иргэдэд буруу мэдээлэл өгч байгааг анхаарахад илүүдэхгүй.
Хариулах59.153.112.24
томчууд өөрсдөө хятад вакцин хийлгээгүй шүү дээ тэд бол файзер астра зенека спутник хийлгэсэн шүү дээ харин борчууд нь хятадыг хийлгэсэн шдэ