Ананд хүүд амьдрал бэлэглэцгээе

Moderator
2021/05/06

Ананд хүү найман настай. Энэ оны гуравдугаар сарын 30-нд “Багана нурууны соронзон резонаст томографийн” тодосгогч бодистой оношилгоо хийгдэж нугалмуудын түвшинд 11,8см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогджээ. Одоо хүүгийн бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг болсон байна.

Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын Soon chun hyang seoul university hospital эмнэлэг болоод байгаа аж. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн байна. Иймд та бүхнээсээ тусламжийн гараа сунгаж, найман настай хүү Анандад хүүд маань амьдрал бэлэглээрэй.

  • Төрийн банк: 102700381773 Даваа (Ээж)
  • Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа
  • Хаан банк 5447233328 Цэцэгжаргал (Эмээ)
May be an image of 1 person

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна