Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ

Moderator
2021/05/06

Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар өнгөрсөн гуравдугаар сард томилсон байна.

Хатуу хөл хорионоос үүдэн Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил түр хугацаанд зогссон байгаа. Хөл хорио сулрах үед буюу тавдугаар сарын 8-наас бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж эхлэх бөгөөд ирэх долдугаар сарын 1-нд багтаан хүлээлгэж өгөх юм. 

Барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвт суулгасан юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна