Мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй Н.Төгсцогтын дараагийн тулааны тов гарлаа. Н.Төгсцогт өөрийн цахим хуудаснаа энэ талаар мэдээлсэн бөгөөд тэрбээр “14 дэх тулаан маань энэ сарын 29-нд болохоор боллоо” хэмээн нийтэлжээ. Гэхдээ өрсөлдөгчийнхөө талаар мэдээлээгүй юм. Тиймээс энэ сарын 29-нд Н.Төгсцогтын өрсөлдөгч хэн байх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Өмнөд Африкийн Лерато Дламини, Мексикийн Маурисио Лара, Эдуардо Рамирез нарын нэр яригдаж байгаа аж. Мэргэжлийн боксын замналдаа 13 тулаан хийгээд буй Н.Төгсцогт 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна. Тэрбээр хамгийн сүүлд 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр Барбадосын боксчин Кобиа Брийдитэй тулалдаж, өрсөлдөгчөө шүүгчдийн саналаар ялсан юм. Харин түүний ганц ялагдлыг WBC холбооны аварга Гари Рассел Жр амсуулсан билээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна