Цагаан хуаран хотхоны 11 давхраас эмэгтэй хүн унаж, нас баржээ

Moderator
2021/05/05

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Цагаан хуаран хотхоны 86в байрны 11 давхраас эмэгтэй хүн унаж, нас барсан тухай дуудлага ЦЕГ-т 17:00 цагийн орчимд иржээ.

Тус хотхоны оршин суугчдын мэдээлж байгаагаар 86в байрны 11 давхарт амьдардаг 20 орчим насны эмэгтэй хүн унасан байна.

Хэргийн газарт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид "Камерын бичлэг шүүж, гэрчүүдийн мэдүүлэг авч байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Хэргийн газарт Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид ажиллаж байна.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.122
    2021/05/05

    Хүний амьдралаар та бид ямар амьдарсан бишдээ үнэндээ энэ сэтгэл гутрал гэдэг зүйлийг зүгээр орхиж болохгүй бололтой бас хажуудах ханиа зөв сонгох л амьдралын хамгийн том даваа юм бна бүсгүйчүүд минь

    Хариулах
  • 103.57.94.243
    2021/05/05

    Яахав дээ олон зүйлийн давхцал хямрал болоо биз .Жаахан хаттай бай л даа бүсгүйчүүд ээ.Өнөөдөр хэцүү ч сайхан өдөр олон ирдэг юм шүү.Ум мани бадми хум

    Хариулах
  • 122.201.31.248
    2021/05/05

    Yag tgd l huurhii emegteichuud l usreed bga bz

    Хариулах
  • 64.119.24.8
    2021/05/05

    Nuguu biyee uneldeg ni il bolonguut uheed ehelj baiga tm bhda

    Хариулах
  • 202.55.188.87
    2021/05/05

    Aminaasaa uidtsan yum be.bair mashin lizin banknii zeelees bolow uu

    Хариулах