“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цар тахлаас сэргийлж, уурхайчдаа, тэдний гэр бүл цаашилбал Орхон аймгийн ард иргэдийг хамгаалах зорилгоор дархлаажуулалтыг өнгөрсөн 3 сарын сүүлээр зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, нийт ажилтны 99 хувь буюу 7589 нь эхний тун, 4888 ажилтан хоёр дахь тунгаа хийлгээд байна.
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн вакцинжуулалтын ажлын явцтай танилцаж, багийн бүрэлдэхүүнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзав. Энэ үеэр цар тахалтай нүүр тулж, цагийн өндөр ачаалал, хуваарийн дагуу ажиллаж байгаа эмч сувилагчиддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ цалин хөлс, илүү цагийн нэмэгдлээс гадна мөнгөн урамшуулал олгох тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын 2021 оны 4 сарын 29-ны өдрийн тушаал хэрэгжиж эхэлснийг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтын багт ажиллаж байгаа Эрдэнэт сувиллын цогцолборын нэр бүхий 52 эмнэлгийн ажилтанд нэмэгдэл урамшуулал олгохоор болжээ.
Эрдэнэт үйлдвэр вакцины хоёр дахь тунг өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн. Тэгвэл уурхайчдаа энэ сарын дундуур хоёр дахь тунд бүрэн хамруулах бол ахмадууд, мэргэшлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнууд, уурхайчдын ар гэрийнхнийг ирэх 6 дугаар сарын 8-ны дотор дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна