Хашаанаас гарахдаа нэг нас долоон сартай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироожээ

Moderator
2021/05/04

2021 оны эхний 5 сард 1-3 насны нийт дөрвөн хүүхэд жолооч хөдөлгөөн хийх үедээ дайрч амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт гэхэд Хөвсгөл аймагт портер маркийн автомашин хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ нэг нас долоон сартай Б-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

 Иймд нийт жолооч нарт хөдөлгөөн эхлэхдээ анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд хойно бага насны хүүхэд тоглож байгааг заавал шалгаж байхыг анхааруулж байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.107
    2021/05/04

    манай монгол эмэгтэйчүүд үр хүүхдээ сайн хараарай. Ум ма ни бад ми хум

    Хариулах
  • 202.9.47.59
    2021/05/04

    Eh segser n huuhdee harahad yanaa

    Хариулах