"Монком констракшн" ХХК хууль зөрчиж, улсын онц чухал обьектыг усгүй болгожээ

Moderator
2021/05/04

Энэ сарын 2,3-нд Монком констракшн ХХК цэвэр усны 150, 200 диаметртэй шугам сүлжээг гэмтээж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цэвэр усыг доголдуулсан ноцтой зөрчил гаргалаа.

Тодруулбал, Монком констракшн ХХК нь вакцины агуулах барих нэрийдлээр тухайн хэсэгт инженерийн шугам сүлжээ байгаа эсэхийг ч мэргэжлийн байгууллагаар тодруулалгүй цар тахлын өнөө үед улсын онц чухал обьектыг усгүй болгож ноцтой зөрчил үүсгэсэн байна. 

Одоогоор Ус сувгийн удирдах газраас цаг алдалгүй гэмтлийг засварлаж хэвийн болгоод байна.

Монком констракшн ХХК-ийн дээрх зөрчил нь 

  •  “Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 17-р зүйлийн 17,7 “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна”, 
  •  17,6 “Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно” 17,14 “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчиж байгаа аж. 

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.177
    2021/05/04

    Энэ байгуулгаар төлбөрийг нь барагдуул зүгээр байсан шугам шүлжээг дур мэдэн сүйтгэхээ болиочээ цэвэр усны шугам зөндөө байгааг анхаараачээ

    Хариулах
  • 202.126.90.153
    2021/05/04

    ХӨЛ ХОРИО ТАВЬЦЫМУ.. БИ ГЭРТЭЭ БХЙГААД ХҮМҮҮС АЖИЛЛААД БГАМУ СДА ЮМА

    Хариулах