“Мөнхийн реп”-ийн Б.Лхагвацэрэнгийн эхнэрээ зодсон гэх хэрэг прокурорт шилжжээ

Moderator
2021/05/04

“Дөрөвдүгээр сарын 19-нд Лхагвацэрэнд ингэтлээ зодуулсан юм аа. Үр хүүхдийг нь төрүүлээд 9 сартай хөхүүл юм аа би. Гэр бүлийн хүчирхийллийн төв нь надтай холбогдоно уу. Яагаад гэхээр энэ хүн намайг ингэтэл зодчихоод өмгөөлөгч найзаа аваад надтай тэмцэж байгаа юм аа. Би хаана хандах ёстой вэ? ” хэмээн  “Мөнхийн реп” хамтлагийн дуучин Б.Лхагвацэрэнгийн эхнэр нийгмийн сүлжээндээ мэдээлсэн. 

Тэгвэл Б.Лхагвацэрэн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн 11.6-2 дахь хэсэг болох “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” заалтад яллагдагчаар татагдаж, шалгалтын мөрдөн шалгах ажиллагаа дууссанаар хэргийг Баянгол дүүргийн прокурорт шилжүүлжээ.

Үйл явдалтай холбогдуулан  “Мөнхийн реп” хамтлагийн дуучин Б.Лхагвацэрэн "Өөдөсхөн чинээ хоёр хүүг минь янхнааc төрсөн золбин хүүхдүүд гэж хэлснийх нь хариуг аав хүн би сэтгэл дотроо уйлж өмөлзөхдөө тэсэлгүй өгсөн. Ярьвал их юм байгаа. Шүүхийн өмнө бүгдийг ярина аа. Ил харагдаж байгаа шигээ байдаггүй юм аа. Эмэгтэй хүний хүчирхийлэл гэж байдаг шүү. Харамсалтай нь дандаа хаалганы цаана болж байдаг” хэмээн бичжээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.184
    2021/05/06

    Tiim l ih ur huuhdedee hairtai yum bol yah gej hayj yawsiin, er hun shig bgaach yariwal ih bgaa ch geh shig ger ornoo hayj garsan hun neeh oligtoi amidardaggui yum bna le shuu

    Хариулах
  • 64.119.23.37
    2021/05/05

    Энэ хэрүүлэн олон нийтэд битгий цацаж бай.Балай юм.Дараа нь тэврэлдээд л суудаг ш дээ.Олон түмнийг стрестүүлээд.

    Хариулах
  • 150.129.142.65
    2021/05/05

    Тэгвэл юугаа хийж өөдөсхөн үрсүүдээ ээжтэй хаяж ийм юм дагаж явсан юм? Хүнд эхний эхнэрийг бурхан, 2 дахийг чөтгөр илгээдэг гэдэг юмдаа

    Хариулах
  • 202.9.46.4
    2021/05/04

    Hunii huuhdiig hezee ch tegj helj bolkuu. Daaganaas unadagguye gej unen unen...

    Хариулах
  • 66.181.189.25
    2021/05/04

    Bagaduulsan bn

    Хариулах
  • 202.9.46.162
    2021/05/04

    Ug daahgui novsh. Hohi n. Namaig yu ch gesen bi hun tsihih bitgii hel setgel ch hudulduggui. Yaagaad gevel bi uuriin bodoldoo itgedeg. Teneg humuusiig ugiig ogt toodoggui. Uhaantnii ugiig uhaarch avdag.

    Хариулах
    • 43.242.243.164
      2021/05/04

      Ynhanii ur huuhed gej baigaa ni uhaantnii ug uu erguu bichil tarhitai malaa