УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хууль бус үйлдлийн талаар иргэн Б.Сүндэръяа анх олон нийтэд ил болгосон. Үүний дараа түүний хууль бус үйлдлээс болж сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон олон охид эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэн “Metoo” аяныг эхлүүлээд байгаа юм.
Мөн сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар “Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг энэ сарын 25-ны өдөр олон нийтэд цацсан бөгөөд үүний дараахан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь тус сэтгүүлчдийг цахим орчинд гүтгэх болон сайтад нь халдаж ажиллагаагүй болгох зэрэг үйлдлийг үйлдсэн байх магадлалтай нөхцөл байдал тогтоогдоод байсан юм. Мөн тус сэтгүүлчдийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас дуудан шалгасан бөгөөд өнөөдөр өглөө мөн тэднийг холбогдогчоор дуудан шалгах чиглэлийг Улсын ерөнхий прокуроос цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Иймд сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр 14.00 цагаас Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд шаардлага хүргүүлж байна.
Энэ үеэр сэтгүүлч Ц.Анхзул “Нэвтрүүлэг цацагдсаны дараа бид хоёрыг цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан. Тэр үед бид хоёр бүх эх сурвалж, баримтуудаа тодорхой тайлбарласан. Гэтэл бид хоёрыг гэрчээр дуудаж байснаа одоо холбогдогчоор татаж байна. Энэ нь хууль зүйн үндэслэл байхгүй юм байна. Ц.Анандбазар гэдэг хүн одоог хүртэл олон нийтэд тайлбар мэдүүлэг өгөөгүй, өөрийнх нь нэр хүндэд халдсан гэж УЕПГ-т гомдол гаргаагүй байхад УЕПГ түүний өмнөөс нэр хүндэд нь халдсан гэсэн шалтгаанаар сэтгүүлчдийг дуудаж байгаад маш их гайхаж байна.
Сэтгүүлч С.Будрагчаа “Бид хоёр баримттай нэвтрүүлэг цацаад тухайн хүнд хариуцлага тооцно гэж итгэж найдаж байсан. Гэтэл эсрэгээрээ бид хоёр буруутан болоод Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцуулах гэж байна. Хууль, шүүхийн байгууллага энэ хүртлээ ялзарсан гэж үнэхээр бодсонгүй. Энэ байдлаараа байх юм бол цаашид мянга мянган охид эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болсоор байх юм байна" гэж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.46.4
Dur esgesen ardchilsan Mongol ym daa
Хариулах202.9.46.4
Unen shudarga ym bhku hogiin niigem huuramch ardchilal
Хариулах192.82.82.245
Гайхах зүйл байхгүй
Хариулах202.9.47.6
Үнэн юм гэж үгүй Анандбузарын төрсөн нь үнэн үхэх нь үнэн
Хариулах192.82.72.198
ГАЙХАХ ЗҮЙЛГҮЙ. ИЙМ Л НИЙГЭМ, ИМ Л ТӨР
Хариулах202.9.47.6
Гашуун үнээн
202.9.47.6
Ананд бузрын төрсөн нь үнэн үхэх үнэн бусад нь худал гүйцээ!!
202.9.47.6
Ийм л нийгэм ийм л төр үнэн ард олны итгэл алдарсан Гүйцээ