С.Эрдэнэ АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд яллаа

Moderator
2021/05/01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-р хэсэгт “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана” заасан юм. Иймээс ч СЕХ-ноос баталсан Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасны дагуу 4 сарын 30-наас 5 сарын 2 хүртэл гурав хоногийн хугацаанд  улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах учиртай.

 

Тэгвэл М.Тулгат даргатай Ардчилсан Нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дотоод сунгаагаа цахимаар явуулж,  АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нарыг өрсөлдүүлсэн.

 
Үүнээс АН-ын дарга асан С.Эрдэнэ 1953.5 оноо авч, ялалт байгуулан АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.94.99
    2021/05/02

    Хуурамч худал луйвар зогсох болоогуй шуу?!! Шившигтэй юм, тамгаа шилжуулчихээд юун нам болоод тэнэгтээд бнаа!!!

    Хариулах
  • 150.129.140.147
    2021/05/02

    Зүгээрээ болж байна мэдлэг боловсролтой туршлагатай сайн хүн гарсан нь дээр Эрдэнэ мундаг шинэхэн мэргэшсэн улс төрч.Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болохоос ямар шууд болох гэж байгаа бишдээ

    Хариулах
  • 202.179.27.174
    2021/05/02

    Hmm dur ezenee goldoggui dund chumug suujee goldoggui. Uuriiguu erunhiilegch bolchihno gej bodoj baigaa ym baihdaa

    Хариулах
  • 122.201.21.107
    2021/05/02

    Яана даа

    Хариулах
  • 192.82.84.20
    2021/05/02

    Ээ хэн ч ёөкт сонгохгүй штэ

    Хариулах
  • 202.9.46.45
    2021/05/02

    .................... .... iim l yg xelie dee.

    Хариулах
  • 66.181.161.91
    2021/05/02

    Xaxa

    Хариулах