Намын нэр хүнд унагаж байгаа Ц.Анандбазарыг эргүүлэн татах ёстой гэсэн байр суурийг МАН-ын гишүүд илэрхийлж эхэлжээ

Moderator
2021/04/30

УИХ-ын даргын зүгээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгсөн. УИХ-ын дарга  уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн юм. 

Ийнхүү УИХ-ын даргын зүгээс үүрэгжүүлсэн учраас Ц.Анандбазарын асуудлыг УИХ  дахь МАН бүлгийн түвшинд авч хэлэлцэхээр болсон байна. Намын гишүүдийн зүгээс  Ц.Анандбазарын асуудал намын нэр хүндийг унагааж байгаа учраас эргүүлэн татах асуудлыг хөндөх ёстой гэх чиглэл барьж байгаа аж. Ялангуяа эмэгтэй гишүүдийн зүгээс нэлээд хатуухан байр суурь илэрхийлж байгааг эх сурвалж мэдээллээ. 

Гэхдээ Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Ц.Анандбазартай холбоотой асуудлаар “Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа бол үүнийг ёс зүйн хүрээнд шийдэхгүй бөгөөд эрүүгийн гэмт хэрэг шалган шийдвэрлэдэг журмаар хуулийн байгууллагууд шийдвэрлэх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын Их Хурал хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийн тухайд бол иргэний хүсэлтээр манай байнгын хороо шийдвэрлэх боломжгүй” гэсэн гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ц.Анандбазарыг дуудаж "Давраал байгаарай" хэмээн сануулга өгсөн тухай зарим хэвлэлүүд бичсэн. Угаас намын дарга У.Хүрэлсүхийн зүгээс Ц.Анандбазарт таагүй ханддаг. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар намын даргын урдуур хойгуур гүйж Ц.Анандбазарт нэг мандат авсан тухай эх сурвалжууд мэдээлж буй. Мэдээж Г.Занданшатар Ц.Анандбазарт ийм том хүргэснийхээ төлөө Бага тэнгэрийн аманд хаус авсан байж болзошгүй гэх мэдээлэл бий.  Ямартай ч Ц.Анандбазарын асуудлаар МАН-ынхан багагүй зөрчил үүсээд эхэлжээ.



Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.199
    2021/05/01

    Монголын Тэргүүн Цуврал Хүчиндэгч МАН-д бий. Энэ бол Анандбазар.

    Хариулах
  • 66.181.186.223
    2021/05/01

    zailuul

    Хариулах
  • 202.55.188.93
    2021/05/01

    Emegtei gishuud iim yuman deer duu gargahgui bol huuhnuud ogtsoroo

    Хариулах
    • 79.237.251.63
      2021/05/02

      Харин тийм.

  • 124.158.80.248
    2021/05/01

    Зайлуулчаачээ наад гаж донтонгоо

    Хариулах
  • 202.126.89.146
    2021/05/01

    Бузарлагч садарлагч гаж донтонгоо хамгаалцгаа бузрууд аа??!!!!

    Хариулах
  • 202.126.89.146
    2021/05/01

    Хүчин хулгай авилга юун намын нэр хүнд хуцацгаана биз

    Хариулах
  • 202.126.89.146
    2021/05/01

    Засссс МАН нэр хүндтэй ч юм шиг улилдацгаа

    Хариулах
  • 202.9.46.2
    2021/05/01

    МАН-ыг муухай харагдуулж байгаад баяр хүргэе. Баярлалаа Ан*сбузартаа

    Хариулах
  • 192.82.75.249
    2021/04/30

    Занданшатараас асуумж авах ёстой юм бишүү

    Хариулах
  • 66.181.161.82
    2021/04/30

    Ehner ni haana bnaa hamt yavj bgaach

    Хариулах
  • 66.181.161.82
    2021/04/30

    Jiriin irgen bsan bol shorond yavj mungutei ni ulddeg huuli haaguur yavj uilchileed bnaa shudarga es haana bnaa

    Хариулах
  • 66.181.161.82
    2021/04/30

    Уих-с tudgelzuuleech ene hun bol denduu zan haraagtar ni muuhai hun bnlee

    Хариулах
  • 202.126.90.142
    2021/04/30

    Бузар Базар

    Хариулах
    • 202.126.88.60
      2021/05/01

      ix cain xvn bga yum sain uls torch

  • 64.119.16.205
    2021/04/30

    Энэ завааныг эргүүлэн тат. Дараа нь АТГ д өгөөд 20 жилийг түүхийг нь шалгуул. Маш их зүйлийг хууль бусаар хийсэн хүн дээ. Намчингийн бүх булхайг нь ил болгох цаг нь ирсэн

    Хариулах
    • 202.126.89.146
      2021/05/01

      Маааш зөв муу бузарлагчийг

  • 87.214.24.143
    2021/04/30

    ter baga tengeriin amniihaa gazart bulagd daa horvoo delhiig buzarlagch

    Хариулах