Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Спутник V вакцин яг хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Засгийн газрын зүгээс Спутник вакциныг оруулж ирэхээр яриа хэлэлцээрүүд хийж байна. Татан авалтын хугацаа тодорхой болохоор цаг тухай үед нь мэдээллийг нь өгнө" гэсэн мэдээллийг өглөө.
Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник V вакциныг худалдан авахаар гэрээлсэн. Үүний эхний ээлжийг дөрөвдүгээр сард багтаан татан авна хэмээн УОК-оос мэдээлж байв.
Мөн Монгол Улс дөрөвдүгээр сарын 30-нд 40,000 тун Спутник V вакциныг татан авахаар болсныг Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан мэдээлж байсан юм.
Гэвч өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээллийг үгүйсгэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа