О.Цогтгэрэлийн талаас З.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд хамтран ажиллах саналыг М.Тулгатын талд тавьжээ

Moderator
2021/04/29

Мягмар гарагт Дээд шүүх хуралдаж АН-ын цаасан болон цахим сонгуулийн үр дүнгээр сонгогдсон О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгэхээс татгалзсан. Тодруулбал, Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. 

Энэхүү шийдвэр гарсны дараа Ардчилсан намын "цаасан" сонгуульд ялалт байгуулсан О.Цогтгэрэл өөрийн нийгмийн сүлжээндээ "Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд М.Тулгат тэргүүтэй нөхдөө урьж байна" хэмээсэн байсан.

Тэгвэл өчигдөр О.Цогтгэрэлийн урилгаар М.Тулгат нар уулзалтад очиход "З.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлье. Дотоод сонгуулиа хамтран зохион байгуулаад  З.Энхболдыг гаргая" гэх утгатай саналыг тавьсан байна. 

Мэдээж М.Тулгатын талаас уг саналыг хүлээж аваагүйг эх сурвалж мэдээлж байна. 

Гэвч О.Цогтгэрэл нар өнөөдөр  АН-ын ҮБХ-г өнөөдөр цахимаар хуралдуулах зар тараажээ. 

Улс төрийн намын тухай хуулиар парламентад суудалтай намууд энэ сарын 30-наас өмнө дотооддоо нэр дэвшигчээ тодруулж, ирэх тавдугаар сарын 02-ны өдөр нэр дэвшигчээ эцэслэн Намын Их хурлаараа тодруулж, 5-ны өдөр СЕХ-нд бүртгүүлэх ёстой юм. 


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.27
    2021/04/30

    АН нэгдэж чадахгүй бол МАН ын тоглоом болох нь тодорхой. Хохь нь гэхээс яах билээ.

    Хариулах
  • 103.212.116.193
    2021/04/30

    Туваанй АН гэж худлаа юмаа одоо больсон нь дээр, Туваан гэж бүлтийсэн хэн ч мэдээчгүй байхад "Бах" Эрдэнэ АН-н дарга байсан юмшт, Энэ хоёр" АН-н хагарал" гэдэг тоглоомыг чинь МАН-хан өөрсдийнхөө Дээд Шүүх, ҮХЦ-бөгс Одбаяраараа дамжуулаад дэвэргээд тоглоом хийгээд даамжруулаад байна

    Хариулах
  • 59.153.112.133
    2021/04/30

    Нүүрээрэй газар чаах нь А нам

    Хариулах
  • 43.242.243.54
    2021/04/29

    Tsogtgerliin AH gej baihgyi yaj ch bodson C Erdeniin tsmga temdege , gerchilgee huchntei baij taarana

    Хариулах
  • 150.129.142.69
    2021/04/29

    Эрдэний талынхан итгэлтэй бна лээ.Хууль зүйн тайлбар нь ч зөв гаргалагаатай . СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛТЭЙ УЛС ТӨРИЙН ХҮЧНЭЭС НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ АВНА ГЭЖ

    Хариулах
  • 192.82.74.239
    2021/04/29

    Amarjargal yasan be, devshmeer baisan, neg l huchtei lider hun baimaar baina olon hun devshvel sanal huvaagaad ali ch bish bolno, odoo mash taktiktai ajillahgui yum bol Mongoliin ardchilal senelee shuu,nash ih tugshij baina

    Хариулах
  • 185.161.69.90
    2021/04/29

    Ардчилсан нам бөөн холион бантан. Энэ нам худ байхөө.

    Хариулах
    • 202.9.46.116
      2021/04/29

      МАН мафи төрийн бүх эрх мэдлийг атгачаад энэ намаар тоглож зугаацаж байгааг ахиулаад харж чадахгүй байна уу? Нэг намын дарангуйлал нь олон намын тогтолцоог хавчин боогдуулж хүнй эрх, эрх чөлөөнд ингэж ноцтой заналхийлдэг юм.