Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцох уу?

Moderator
2021/04/29

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг гэх мэдээллийг иргэн Б.Сүндэръяа олон нийтэд дэлгэсэн. Мөн нийгмийн сүлжээнд яг дээрх асуудалтай холбоотой баримтууд ээлж дарааллан дэлгэгдсээр байна. 

Энэ дагуу асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаад эхэлсэн. Гэвч өчигдрийг хүртэл парламент гишүүн Ц.Анардбазарын ёс зүйн асуудлыг хөндөөгүй байсан юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын даргын зүгээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өглөө.

УИХ-ын дарга  уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн юм. Ямартай ч Ц.Анандбазар гишүүний ёс зүйн асуудал УИХ-ын төвшинд хэлэлцэх нь ээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.135
    2021/04/29

    estoi zabaan uls tord baitugai hunii niigemd baih uchirgyi amitanaas dor durs be

    Хариулах
  • 202.126.89.156
    2021/04/29

    Гахх түйййй бузар гаж

    Хариулах